Зуны дунд сарын шинийн найман билигт сайн өдөр "ИХ ӨЛЗИЙТ" Хайрханаа тахилаа

Зуны дунд сарын шинийн найман билигт сайн өдөр "ИХ ӨЛЗИЙТ" Хайрханаа тахиж өргөн дэлгэр наадам болгосон ивээн тэтгэгч нар: 1.М.Энх-Эрдэнэний гэр бүл идээ шүүс. 2.М.Баярмагнайн гэр бүл идээ шүүс, хязаалан морьдын бай шагал. 3.Ж.Ган-Эрдэнэний гэр бүл идээ шүүс хорхог,соёолон насны морьдын бай шагнал. 4.Н.Баярсайханы гэр бүл даага насны морьдын бай шагнал. 5.Д.Базаргүрийн гэр бүл идээ шүүс,бөхийн бай шагнал. 6.Г.Өлзийбаярын гэр бүл шагай харвааны бай шагнал 1.000.000 төгрөг,мод тохой. 7.ЗААлба-Шагай харвааны медаль,өргөмжлөл,30 л түлш. 8.Б.Бүрэнбаярын гэр бүл 100.000 төгрөг. 9.Д.Ганцэцэгийн гэр бүл 20.000 төгрөг. 10.Л.Энхцогтын гэр бүл 50.000 төгрөг. 11.Б.Эрдэнэжаргалын гэр бүл 30.000 төгрөг. 12.Х.Каламаны гэр бүл 30.000 төгрөг. 13.А.Одхүүгийн Нэргүй,Нэргүйбаатар 20.000 төгрөг. 14.К.Бауржаны гэр бүл 100.000 төгрөг. 15.Болор тайхар ххк,Б.Сундуйжав идээний дээж хандивлав. 16.Ж.Амгалангийн гэр бүл 10 л сүү хандивлав. 17.Д.Оюунбаатарын гэр бүл 10 л сүү тус тус хандивласанд нийт зон олны өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

Ирэх жилийн идээ шүүсийг Г.Дамба, Г.Балжинням, М.Баярбаатар дааж авлаа.

Шагай харвааны тэмцээнд 10 баг оролцож тоголсоноос: 1.Б.Түмэннасан ахлагчтай Өмнөдэлгэр сум 1- байр. 2.Б.Түмэннасан ахлагчтай Бэр тосгоны баг 2- р байр. 3.Г.Өлзийбаяр ахлагчтай Өлзийт тосгоны баг 3- р байранд тус тус оролцлоо.

Монгол улсын хүндэт харваачаар Монгол улсын мэргэн Г.Дамба,Г.Өлзийбаяр,К.Гансүх мөн ахмад харваач Ч.Миеэсүрэн нар монголын шагайн холбооны хүндэт шагналаар шагнагдав.

Үндэсний бөхийн барилдаанд: Мөрөн сумын харьяат аймгийн начин Э.Лхагвадорж түрүүлж,Өвөрхангай аймгийн бүрд сумын харьяат сумын заан Батбаатар үзүүрлэн,Мөрөн сумын заан Ш.Баасандорж,Өлзийт тосгоны залуу бөх Б.Мөнхболд нар тус тус шөвгөрлөө.

Соёолон насны морьдын түрүү үзүүр айргийн таван морьд

1.П.Баяр-Эрдэнэ хул, Хэрлэн сум 2.Б.Ялалтбаяр Өмнөдэлгэр сум 3.Отгоноргил хээр Өмнөдэлгэр сум 4.Л.Түмэнбаяр саарал Өмнөдэлгэр сум 5.Ч.Баатарзориг зээрд Батноров сум

Хязаалан насны морьдын түрүү үзүүр айргийн таван морьд

1.Т.Мөнхбадрах бор Өлзийт тосгон 2.Мөнхбат хээр Өмнөдэлгэр сум 3.Мөнхэрдэнэ хонгор халзан УБ 4.Ханхаргуй хүрэн Өмнөдэлгэр сум 5.Мөнхболд шарга Хэрлэн сум

Дааган насны морьдын түрүү үзүүр айраг баян ходоодны морьд

1.Баяр-Эрдэнэ хамар цагаан хул Хэрлэн сум

2.Э.Баттөр Хул Өлзийт тосгон

3.Болдбаатар зээрд Хэрлэн сум

4.Жавхланбаяр Мөнгөнхошуут Хэрлэн сум

5.Мөнхболд ногоон Хэрлэн сум.

2022-06-22 16:31:16