Хэнтий аймгийн Өлзийт тосгоны Соёлын төвийн танилцуулга

Хэнтий аймгийн Өлзийт тосгоны Соёлын төвийн танилцуулга

                БНМАУ-ын СнЗ-ийн 1976 оны 357-р тогтоолоор атрын шинэ САА байгуулах шийдвэр гарсан.Ингээд Чандганы САА 1977 онд байгуулагдахад “Улаан булан” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.

 

                Ард түмнийхээ дунд соёл урлагийн үйл ажиллагаа явуулж, урлаг соёлоор үйлчилсээр Ажилчны клуб, Соёлын төв болон өргөжин хөгжиж ирсэн.

                1997 оны 4-р сарын 1 ээс Сумын хүүхдийн Цэцэрлэгтэй нэгдэн Ж.Төмөр эрхлэгчтэй Соёл Хүмүүжлийн Төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

                 2001 оны 1-р сараас биеэ даан 3 хүний орон тоотойгоор Б.Бүрэнбаяр эрхлэгчтэй Тосгоны Соёлын төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

 

                 2007 оноос Захирал МУСТА Б.Бүрэнбаяр, Хөгжмийн багш О.Уранчимэг, Бүжгийн багш Д.Соёл-Эрдэнэ, Номын санч М.Зауреш, Үйлчлэгч Б.Болормаа нарын 5 хүний орон тоотойгоор ажиллаж ирсэн. 2010 оноос Хөгжмийн багшаар МУСТАжилтан Г.Үер ажиллаж байна.

                 2021 оноос Дарга МУСТА Б.Бүрэнбаяр, Хөгжмийн багш У.Батболд, Бүжгийн багш Д.Соёл-Эрдэнэ, Номын санч Б.Энхбуд, Соёлын өвийн ажилтан С.Ерканат, үйлчлэгч галч С.Мекенбай ажиллаж байна.

2022-06-27 11:00:08