Өлзийт тосгон нь анх Өлзийт сум Чандганы САА – нэртэйгээр МАХН -ын 17 дугаар Их хурлын шийдвэрийн дагуу БНМАУ -ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 357 дугаар тогтоол, Атрын 2 дугаар аянаар, 1977 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн 2 дахь САА болон, ЗХУ -ын хүч хөрөнгөөр үр тариа тариалах , нарийн нарийвтар ост хонь үржүүлэх чиглэлээр байгуулагдсан түүхтэй.
Өлзийт сумын АДХГЗахиргаа 1977 оны 7дугаар сард 8 орон тоотойгоор байгуулагдсан. Засаг захиргааны Номгон, Чандаган, Зотлог гэсэн 3 багаас бүрдэж байсан.
Өлзийт тосгон нь нийт 1086 хүн амтай. /эрэгтэй 549, эмэгтэй 537/ тосгоны төвд 165 өрх, хөдөөгийн малчин өрх 167.
Засгийн газрын бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд 2000 онд Хэрлэн сумын Өлзийт тосгон болон зохион байгуулагдсан.
1999 онд Засгийн газрын бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд Хэрлэн сумын 7 дугаар баг, Өлзийт тосгон болон зохион байгуулагдсан. Тосгоны Захирагчийн ажлын алба 20 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Албан тушаалын ангилалаар нь авч үзвэл:
Төрийн улс төрийн албан тушаалтан - 1
Төрийн захирагааны албан тушаалтан – 8
Төрийн тусгай албан тушаалтан -1
Төрийн үйлчилгээний албан тушаалтан – 10 ажиллаж байна.
Тус тосгонд 10 ортой 16 орон тоотой, 2 давхар барилгатай Эрүүл мэндийн төв ажиллаж байна. Үүнд:
Эрхлэгч эмч- 1 Тогооч- 1
Эмчлэгч эмч- 1 Жолооч- 1
Эх баригч эмч- 1 Үйлчлэгч - 2
Дүн бүртгэгч эмч-1 Галч- 4
Сувилагч -4
Хувийн хэвшлийн эмийн сан ажиллаж байна. Жилийн эргэлт нь12сая төгрөг.
1.4 Төрийн болон хувийн хэвшлийн сургууль, дотуур байр, цэцэрлэг багтаамж
Ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургууль, 80 хүүхдийн дотуур байр, 75 хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Сургууль 33 ажилтантай. Үүнээс: Захирал -1, Сургалтын менежер-1, Нийгмийн ажилтан-1, багш- 17, ажилчид- 13 ажиллаж байна. Цэцэрлэг 16 ажилтантай. Үүнээс: Эрхлэгч- 1, багш- 6, Ажилчид -9 тус тус ажиллаж байна.
1.2 Байгаль орчин
7.1 Физик газар зүйн байдал уул нурууд, гол ус нуур, цаг уур
хөрсний шинж чанар
Томоохон уул нурууд: Бумбагарын улаан өндөр 1533.2 м, Хавтгай 1474.4 м, Хар өндөр 1469.7м, Хойд зотлог 1460.7
Өндрийн цэг: Бумбагарын улаан өндөр 1533.2 м, Тал хөндий: Шорвогийн тал, Чандган тал
Гол мөрөн, түүний гүн, урт: Мөрөн гол 40 км орчим гүн нь 0.2-0.5 м, Саригийн гол 10 км, гүн нь 0.5-1 м, усны урсгалын хурд 0.5 м/сек
Ашигт малтмал, уурхайн орд, боломж: Хүрэн нүүрс нөөцийг тогтоогоогүй. Давс 50 тн
Туулцын байдап: Мөрөн голыг үертэй үед гүүрээр бусад үед машин унаа явганаар гарах боломжтой.
Ус зүй
Нуур, гол, мөрөн, горхи, рашаан, булаг, шанд Нуур үгүй, Мөрөн, Сариг зэрэг гол, Чулуут, Өвдөг, Зүлэгт, Сүүж, Жаргалант, Хавчуу зэрэг булагтай
Худгийн тоо, ундрага, багтаамж Гүн өрмийн худаг 8, богино яндант 21, энгийн худаг
Мөрөн гол баруун хойноос зүүн урагш чиглэн манай нутгаар дайрч өнгөрдөг. Хур багатай үед бага Өлзийтөөс улаан гарам хооронд шургаж тасардаг. Саригийн гол нь 30-40 см орчим огцом эрэгтэй, дов сондуул ихтэй. Булаг, шанд, худгийн шинж чанар Хүн, малын ундны цэнгэг устай.
Хоёр.Уур амьсгал
Өвлийн улиралд хүйтний дээд, доод хэмжээ 24-40 хэм, зуны улиралд 20-33 хэм, хур тундасны дундаж 50-120 мм, салхины чиг гол төлөв баруунаас, хурд 9-15 м/сек
2.2. Хөрс ургамалын байдал
Хөрсний тогтоц, шинж чанар: Хүрэн, хүрэвтэр, шаваранцар хөрстэй
Ялзмагт ус Дунд зэрэг 3.32% -ийн ялзмагтай, ерөнхий азот нь 3.31%
Фосфорын ислийн агуулга: хөрс хуурайвтар
Ургамалын аймаг, төрөл:Тал хээрийн өвслөг ургамал зонхилдог.
Тал хээрийн ургамал, талбай: Нийт нутаг дэвсгэр хамаардаг