ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ
ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Энэхүү дотоод журам нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7-р баг Өлзийт тосгоны Захирагчийн ажлын алба /цаашид ЗАА гэх/-ны үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, алба болон албан хаагч хоорондын хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн.
Захирагчийн ажлын албаны дотоод журмын зорилго нь Монгол Улсын “Төрийн албаны тухай” хууль, “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хууль, Хөдөлмөрийн тухай” хууль болон бусад холбогдох хуулиуд, ЗАА-ны дүрмийг хэрэгжүүлэхэд ажилтан бүрийн ажлыг оновчтой, үр өгөөжтэй зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг оновчтой болгох, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Дотоод журам нь хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ажилтан албан хаагч /цаашид ажилтан гэх/ бүр үнэнч шударгаар хөдөлмөрлөх,багийн хамт олны эвсэг уур амьсгалыг бүрдүүлэх, тэдний ажиллах орчин, нөхцлийг хангах, нийгмийн асуудлыг зохих түвшинд шийдвэрлэх, төрийн болон байгууллагын нууцыг хадгалах, бусдын дотоод хэрэгт үл оролцох, харилцан хүндэтгэх зарчим дээр үндэслэнэ.
Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг албаны дүрэм болон энэхүү журмыг үндэслэн Ерөнхий менежер эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэнэ.
ЗАА-ны нийт ажилтан, албан хаагчид үйл ажиллагаандаа уг дотоод журмыг мөрдөнө.
Хоёр. Төрийн албан тушаалд томилох, чөлөөлөх, халах
2.1 Төрийн захиргааны албан тушаалд орохыг хүссэн иргэн дараах бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд:
1/Төрийн албан хаагчийн биеийн байцаалт
2/Боловсролын диплом, үнэмлэхний наториатаар батлуулсан хуулбар
3/Гурван үеийн намтар /өөрийн болон гэр бүлийн хүний/
4/Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр
5/Иргэний үнэмлэхний хуулбар
6/Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тухай тодорхойлолт
7/Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /нийгмийн даатгалын дэвтэр/
8/Цээж зураг /4х6/ 4 хувь
9/Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 16 дугаар зүйлд заасан
төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзолыг бүрэн хангасан байх
10/Бусад /шаардлагатай нэмэгдэл мэдээлэл/
2.2 Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн 2,1,6-д зааснаас бусад бичиг баримтыг бүрдүүлнэ.
2.3 Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан шинээр ажилд томилогдсон ажилтанд дараах зүйлүүдийг танилцуулан зааварчилгаа өгнө. Үүнд:
1/Албаны дүрэм болон дотоод журам
2/Ажилтан албан хаагчийн дагаж мөрдөх ёс зүйн дүрэм
3/ Сарын үндсэн болон нэмэгдэл цалингийн хэмжээ
4/Хөдөлмөрийн нөхцөл, шаардлага
5/Ажилтан, албан хаагчийн ажил үүргийн хуваарь,албан тушаалын нэр,
албан тушаалын тодорхойлолт үйл ажиллагааны үндсэн чиглэл
2.4 Төрийн захиргааны албан хаагчийг албаны дотоод журам болон Төрийн албаны тухай хуулийн 23,24,25,26 дугаар зүйлд заасан үнэдэслэлээр, Төрийн үйлчилгээний албан хаагчийг албаны дотоод журам болон Хөдөлмөрийн хуулийн 37, 38, 39,40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу Ерөнхий менежерийн тушаалаар төрийн албанаас чөлөөлөх буюу хална. Тушаалд ажлаас халсан буюу чөлөөлсөн шалтгаан үндэслэлийг тодорхой бичнэ.
2.5 Шаардлагатай тохиолдолд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал хавсрах буюу түр орлон ажиллах асуудлыг Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасныгЕрөнхий менежерийн тушаалаар шийдвэрлэж, хавсран гүйцэтгэсний цалинг хавсарсан албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хүртэл хувийн нэмэгдэл, албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн хугацааны цалингийн зөрүү эсвэл тухайн ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ харгалзан, хууль тогтоомжид заасны дагуу урамшуулал олгоно.
2.6 Түр орлон гүйцэтгэх гэдэгт ээлжийн амралттай ажилтны ажил үүргийг орлон гүйцэтгэх хугацаа хамаарахгүй болно.
Гурав. Ажлын цаг, түүний ашиглалт, цалин хөлс, тэтгэмж
3.1 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасныг үндэслэн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна.
3.2 Долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гариг ажлын өдрүүд бөгөөд ажил өглөөний 08:30 цагт эхэлж, оройны 17:30 цагт дуусна. Ажлын өдрийн дундах ажилтны амарч, хооллох завсарлагааны үргэлжлэх хугацаа 12:30-13:30 цагийн хооронд байна.
3.3 Ажилтан бүтэн өдөр, түүнээс дээш хугацаагаар гадуур буюу албан томилолтоор ажиллах тохиолдолд цаг бүртгэгчид цагаа бүртгүүлж, Засаг даргад албан ёсоор мэдэгдэнэ.
3.4 Ажиллагсдын ажлын цагийн бүртгэлийг үндэслэн цалинг сарын сүүлээр олгоно.
3.5 Ажилтны үндсэн болон нэмэгдэл цалинг тухайн жилийн 1 дүгээр сард холбогдох хууль тогтоомж, заавар журамд заасны дагуу ажлын үр дүн, ажилласан хугацааг харгалзан Ерөнхий менежерийн тушаалаар батлан олгоно.
3.6 Нийтийг хамарсан арга хэмжээ болон дотоод сургалт, мэдээллийн цагийг ажлын цагийн адил бүртгэнэ.
3.7 Дээрх зохион байгуулсан арга хэмжээнд оролцоогүй ажилтны тухайн өдөрт ноогдох цалинг тасалсан цагаар нь тооцож, хөдөлмөрийн хөлснөөс хасч тооцно.
3.8 Ажилтанд олгох нэмэгдэл, шагнал урамшуулалыг холбогдох хууль тогтоомж, заавар, журамд заасны дагуу олгоно.
3.9 Ажилтныг албан тушаалд томилсон өдрөөс эхлэн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нээж, зохих журмын дагуу шимтгэлийг төлж, бичилт хийнэ.
3.10 Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд ажлын цаг эхлэхээс өмнө удирдлагадаа мэдэгдэж, чөлөөний хуудсыг дор дурдсан зарчмаар олгоно. Үүнд:
1/ Ажилтан буюу тэдний гэр бүлд хүндэтгэн үзэх шалтгаантай гачигдал тохиолдсон үед тухайн ажилтны хүсэлт, саналын дагуу чөлөө / цалинтай буюу цалингүй/ олгоно. Ажлын хагас өдрийн цалинтай чөлөөг Захирагчийн Ажлын Албаны дарга /Ерөнхий менежер/, түүнээс дээш хугацааны чөлөөг Тосгоны захирагчийн зөвшөөрлөөр олгоно.
3.11 Дор дурдсан тохиолдлыг ажилтаны гэр бүлд тохиолдсон хүндэтгэн үзэх шалтгаантай гачигдал гэж үзнэ. Үүнд:
1/ Эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг эх, ах эгч, дүү нь хүндээр өвчлөх, нас барах
2/ Гэр бүл болох, хүүхэд төрөх, үрчлэх
3/Байгалийн гэнэтийн аюулд нэрвэгдэх, осолд орох / гал түймэр, үер, салхи шуурга, техникийн болон ахуйн осол, хорио тогтоодсон бүсэд хоригдсон зэрэг багтана/
3.12 Ажилтанд цалинтай чөлөөг дараах тохиолдолд олгож болно. Үүнд: Өөрөө болон үр хүүхэд нь гэрлэх, эхнэр нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг,эх, ах эгч, дүү шууд асрамжинд байдаг хүн нь нас барах, бусад зайлшгүй тохиолдолд 3-7 хоногийн цалинтай чөлөөг олгоно.
3.13 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацааг ажил тасалсанд тооцно.
3.14 Ажилтан өөрөө буюу шууд асрамжинд байгаа хүмүүсээ эмнэлэгт үзүүлсэн, эмчлүүлсэн, хуулийн байгууллагад гэрч хохирогчоор дуудагдах зэрэг хугацааг зохих байгууллага, албан тушаалтан, эмчийн магадлагааг үндэслэн чөлөөтэйд тооцох бөгөөд энэ тухайгаа урьдчилан Засаг даргад мэдэгдэнэ.
3.15 Ажилтан нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ээлжийн амралтыг жил бүр эдэлнэ.
3.16 Шинээр ажилд орсон ажилтан 11 сар ажилласны дараа ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. Ээлжийн амралт хоорондын хугацаа 6 сараас доошгүй байна.
3.17 Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгоно.
3.18 Ажилтанд “Төрийн албаны тухай” хуульд болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан нөхөн төлбөрийг олгоно.
Дөрөв. Үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах
4.1 Захирагчийн ажлын алба нь хагас, бүтэн жилээр ажиллагаагаа тайлагнаж ажиллана.
4.2 Алба дараа жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан, жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор Засаг даргад танилцуулж батлуулна.
4.3 Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг тухайн оны 01 сарын 15-ны дотор Төсвийн Ерөнхийлөн захирагч батална.
4.4 Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дараах байдлаар тайлагнан дүгнэнэ. Албаны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 6 сарын 25 дотор, сүүлийн хагас жилийн биелэлтийг 12 сарын 25-ны дотор гаргана.
4.5 Ерөнхий менежер нь алба, хэлтэс болон ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүрэг, ажлын үр дүн, багаар хамтран ажиллаж буй байдал, хүчин чармайлт, ур чадвар, ажлын цаг ашиглалт, албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, ёс зүйн журмын хэрэгжилт, мэдээллийн технологийн ашиглалт зэргийг харгалзан бодитой, шударгаар тогтоосон хугацаанд Төрийн албаны тухай хуулийг үндэслэн үнэлнэ.
1/ 90-100 оноо авсан бол “А” буюу “Маш сайн “
2/ 80-89 оноо авсан бол “В” буюу “ Сайн “
3/ 70-79 оноо авсан бол “ С ” буюу “ Хангалтгүй “
4/ 60-69 оноо авсан бол “ D” буюу “ Дутагдалтай “
5/ 0-59 оноо авсан бол “F ” буюу “Хангалтгүй”
Үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээ
№ |
Үнэлгээ |
Авах арга хэмжээ |
1 |
“А”маш сайн |
Зэрэг дэв олгох, ахиулах, алгасуулан олгох мөнгөн болон хэлбэрийн шагнал урамшуулал олгох цалингийн сүлжээний шатлалыг ахиулах |
2 |
“В” сайн |
Зэрэг дэв олгох, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал урамшуулал олгох зохих шатны сургалтанд хамруулах |
3 |
“С” хангалтгүй |
Зохих шатны сургалтанд хамруулах |
4 |
“D” дутагдалтай |
Зохих шатны сургалтанд хамруулах, цалин хөлсийг бууруулах |
5 |
“F” хангалтгүй |
Төрийн албанаас халах |
4.6 Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үнэлгээг тайлангийн хамт ЗАА-ны дарга хувийн хэрэгт нь хавсаргаж хадгална.
Тав. Ажилтны эрх үүрэг
5.1 Ажилтан дараах эрх эдэлнэ. Үүнд:
1/ Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай компьютер, техник хэрэгсэл, телефон холбоогоор хангагдан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн нөхцөлд ажиллана.
2/ Төрийн болон ТББ, Олон улсын байгууллагаг, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж буй албан тушаалын цалин хөлсыг авах мөн 3 сараас дээш бол тухайн албан тушаалд эргэн орох нөхцөлтэй тухайн байгууллагатайгаа гэрээ хийсэн тохиолдолд уг ажилтан нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тухайн байгууллагаар төлүүлэх эрхтэй .
Төсвийн хүрэлцээ боломжоос хамааруулан хөнгөлөлтэй хоол, хоолны мөнгөнд хамрагдана.
3/ Хууль журмын дагуу хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс, илүү цагийн хөлсийг авна.
4/ Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу амрах, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор авах, бусад хөнгөлөлтийг эдэлнэ.
5/ Өөрийн ажил, албан үүрэгтэй холбогдуулан удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгавар нт хууль тогтоомж болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахуун, ёс зүйд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байвал нягтлан шалгаж, тухайн албан тушаалтанд эргэн хянаж үзэхийг санал болгоно.
5.2 Ажилтан дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
1/Албаны дүрэм, Дотоод журам, Ёс зүйн журмыг мөрдөн хэрэгжүүлж, албан тушаалын тодорхойлолтонд заагдсан үүргээ бүрэн, чанартай гүйцэтгэж, хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж, үнэнч шудрага, үр бүтээл, идэвхи санаачлагатай ажиллана.
2/ Ажилтан хариуцсан эд хөрөнгийг ариг гамтай эзэмшиж, хамгаалах, хувийн зорилгодоо ашиглахгүй байх, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу төлнө.
3/ Ажилтан удирдлагаас үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлж, гүйцэтгэлийг эргэн тайлагнаж байна.
4/ Албан ажлаа гүйцэтгэх явцад олж авсан мэдээлэл, баримт бичиг, ноорог, түүнчлэн албаны нууцад хамаарах баримт материал, ажлын ззавар журмын нууцлалыг чанд хадгална.
5/ Ажилтан ажил завсарлах, ажлаас тарахдаа албаны бичиг баримтаа зохих журмын дагуу хадгалж, лацдан, өрөө тасалгааг цоожилж, тэдгээрийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолын төлөө ашиглуулахгүй байх үүрэгтэй.
6/ Ажилтан эрхэлж буй ажилтай холбоотой санал шүүмжлэл, гомдолд анхааралтай хандаж, ажилдаа дүгнэлт хийж ажлаа сайжруулах, үндсэн үүрэгт ажлаа хуулийн хүрээнд соёлтой шуурхай гүйцэтгэхийн зэрэгцээ хамтран ажиллагсдынхаа ажилд туслалцаа үзүүлэх, дотоод ажлын хуваарийн дагуу бусад ажилтны ажлыг орлон ажиллах чадвартай байна.
7/ Ажилтан мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэхэд анхаарч, үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, дүрэм заавар болон судалгааг ашиглан, тооцоо дүгнэлттэй ажиллана.
8/ Албан томилолт, ээлжийн амралт, өвчтэй буюуу чөлөө авсан үедээ ажил үүргээ орлох ажилтандаа хүлээлгэн өгч, хийж гүйцэтгэх ажлын талаар бүрэн ойлголттой болгохын хамт гүйцэтгэлийг тооцон хүлээлцэнэ.
9/Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, согтуугаар ажлын байранд нэвтэрх, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэх, ажлын байранд тамхи татахыг хориглоно.
Зургаа. Ажилтан албан хаагчийн нийгмийн асуудал,
тэтгэмж тусламж, шагнал урамшил
6.1 Ажилтанд тусламж, шагнал урамшил, тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг үндэслэн Тосгоны Захирагчийн Захирамжаар шийдвэрлэнэ.
6.2 Албанаас өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтнуудыг ахмадын бүртгэлд авч, тэдний санал хүсэлтийг нь сонсож, тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулна.
6.3 ЗАА-нд ажиллаж байсан ажилтан болон ажиллаж байгаа өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад насбарвал -250,000 төгрөг, мөн удаан хугацаагаар хүнд өвчилсөн тохиолдолд нэг удаа 100,000 төгрөгний мөнгөн тулсамж байгууллагаас үзүүлнэ.
6.4 Байгууллагын ажилтан байгууллагын аварга / шилдэг/ болсон тохиолдолд үндсэн цалингийн 30%-иар, Тосгон болон аймгийн сумын аварга /шилдэг/-р шалгарсан тохиолдолд үндсэн цалингийн 40%-тай тэнцэх урамшил олгоно.
6.5 Ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
6.6 Нийтээр тэмдэглэх баяр ёслол, ажиллагсдын чөлөөт цаг амралтыг зөв зохистой өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
6.7 Засаг даргын албан тушаалыг 4-с дээш жил хашсан улс төрийн албан тушаалтанг ажлаа хүлээлцэхэд нь 200,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний гарын бэлэг олгоно.
6.8.Төр захиргааны байгууллагад 20-с дээш жил ажиллаад өндөр настны тэтгэвэрт гарч байгаа ажилтны хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж дурсгалын зүйл олгоно.
6.9. Ажилтанд шинэ жилээр, хүүхдийн баяраар 18 насны хүүхэдтэй өрхөд 20,000 төгрөгийн бэлэг олгоно.
6.10 Өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон ахмад ажилтанд Ахмад настанд хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх журам-д заасны дагуу туламж дэмжлэг үзүүлнэ.
6.11 Ажилтан ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэжлээ, дээшлүүлэх, тохиолдолд эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлсийг олгоно.
6.12 Ажилтан албан хаагчдад гачигдал тохиолдсон үед / төрсөн эцэг, эх, ах эгч, дүү, эхнэр, нөхөр, үр хүүхэд нь нас барсан бол 200,000 хадам эцэг, эх, эмээ, өвөө, ах, эгч, дүү нь нас барсан бол 100,000 төгрөгийн буцалтгүй тэтгэмж олгохын хамт ажлын 10 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно.
6.13 Ажилтны хүүхэд, ач зээ, өөрийн болон хадам эцэг, эх, эхнэр нөхөр хүндээр өвчилсөн зайлшгүй асаргаа шаардлагатай нөхцөлд ажлын 5-20 хоногийн цалинтай чөлөө олгоно.
6.14 Ажилтан хүндээр өвчилсөн үед 100,000 төгрөгөөр, эмнэлэгт хэвтсэн тохиолдолд ажилтнуудын 30,000 төгрөгөөр эргэж байна.
6.15 Ажилтан нь захиргааны чөлөө хүссэн тохиолдолд Засаг дарга 3 хоногийн цалинтай чөлөөг хагас жилд 1 удаа чөлөөний хуудсыг үндэслэн олгох бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд цалинг олгохгүй.
6.16 Захирагчийн Ажлын Албаны ажилтан 1 сараас дээш удаан хугацаагаар хүндээр /хавдар, сүрьеэ/-ээр өвчилсөн тохиолдолд тухайн жилийн цалингийн санг харгалзан 1-2 сарын үндсэн цалинтай тэнцэх буцалтгүй тусламж болон эмчийн магадлагааг үндэслэн ажилтны үндсэн цалинг олгоно.
6.17 Байгууллагын туслах аж ахуйн нөөц бололцоог харгалзан ажилчиддаа шаардлагатай тохиолдолд жилд 1 удаа тухайн үеийн зах зээлийн ханшийн 50%-иар бодож хонь, ямааг хөнгөлөлтэй үнээр олгоно.
6.18 Мэргэжлийн өндөр ур чавдар, идэвхи санаачлага гарган, албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, төрийн албан хаагчийн нэр хүнд, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн дээдлэж, ажлын өндөр амжилт гаргасан, албан хаагчийг дараах байдлаар шагнана.
Үүнд:
1/ Хамт олны өмнө сайшаах
2/”Тосгоны хүндэт самбар”-т зургийг нь тавих
3/ “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулах
4/ Өлзийт тосгоны Захирагчийн “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагнал
5/ Төрийн дээд шагнал одон медаль, алдар цол, Засгийн газрын хүндэт өргөмжлөл, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, Засаг даргын “Жуух бичиг” “Өргөмжлөл”, баярын бичиг, “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулахаар зохих журмын дагуу дээд шатны байгууллагад тодорхойлоно.
6.19. ЗААлбаны ажилтан албан хаагч гэртээ уривал /шинээр гэр байшин барих-150,000, хурим найр хийвэл-100,000, үс авах -100,000, хүүхдээ угаах -100,000,Төрийн дээд одон медиалаар шагнуулах-100,000/ төгрөгний үнэ бүхий зүйлийг хамт олны хуримтлалаас өгнө.ЗААлбанаас гэр бүл болох гэр, байшин барихад 1 хонь өгнө.
6.20 ЗААлбаны хамт олны нэг нас барсан тохиолдолд ажилтан, албан хаагч бүр хувиасаа 20,000 -с доошгүй төгрөг, хань үр хүүхэд / төрсөн/ нас барсан тохиолдолд 10,000 -с доошгүй төгрөгийг хамт олны хуримтлалаас өгнө.
6/ Албан хаагчдын тухайн жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг харгалзан байгууллагын санхүүгийн үр дүн, урсгал зардлын хэмнэлтээс хамааран жилийн эцэст мөнгөн урамшуулал олгож болно.
6.21 Хамт олны дунд ажил хэрэгч, хамтач уур амьсгалыг бий болгох, тэдний идэвхи санаачилгыг бүх талаар дэмжин өрнүүлэх, ажилтнуудаас тавьсан санал, эрэлт хүсэлтийг хүлээн авч, хэлэлцэн шийдвэрлэж, авсан арга хэмжээний талаар мэдээлнэ.
6.22 Байгууллагын тухайн жилийн у