Өлзийт ЕБС-ийн танилгуулга

 БНМАУ-ын СНЗ-ийн 1976 оны 357-р  тогтоолоор  атарын шинэ САА байгуулах  шийдвэр гарсан. Ингээд  тус  сургууль нь  Чандгана САА-г түшиглэн “бага сургууль”  нэртэйгээр  анх байгуулагдсан. 3 гэрт 3 багш,  3 үйлчлэх ажилчидтай сургалт хүмүүжлийн  ажлаа  үйл ажиллагаагаа явуулж  атарын САА-н  тариаланчид ажилчдын үр  хүүхдийг  сургаж  хүмүүжүүлэх ажлаа эхэлсэн түүхтэй. Тэр үед  тус сургуулийн  захирлаар Цэдэнбал  багш  ажиллаж  анхны  багшаар Л.Даваажав, Г.Дуламжав,Л.Сүрэндулам нар  ажиллаж байлаа.

            1979-1980 онд тус сургууль ЗХУ-ын  тусламжаар  баригдсан иж бүрэн  тохижуулсан 264 хүүхдийн  суудалтай хичээлийн байр, 80 хүүхдийн  ортой дотуур байр,                           40 хүүхдийн  суудалтай  гал тогоог  хүлээн авч 8 жилийн  сургууль болон өргөжиж 1986-1987  оны хичээлийн жилээс 10 жилийн сургууль  болж  тойргийн  Жаргалтхаан , Цэнхэрмандал, Дэлгэрхаан , Хэрлэн-Баян-Улаан зэрэг сумдын  хүүхдүүдийг сурган  хүмүүжүүлж  ирсэн. 2007 онд 12 жилийн  Бүрэн дунд  сургууль  болж  18 багш, 12 үйлчлэх ажилтан, 290  суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2018 онд  Өлзийт Ерөнхий Боловсролын сургууль  болж  удирдах ажилтан 3,  17 багш, 13 үйлчлэх ажилтан, 206   суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургуулиас Боловсролын тэргүүний ажилтан багш 7, Яамны “Хүндэт жуух  бичигтэй  Засгийн газрын  Хүндэт жуух” 1  багш  төрөн гарсан.  Тус сургууль нь өөрийн сүлд дуутай “ миний сургууль” нэртэй  сүлд  дууг 2005 онд тосгоны иргэн Ж.Сэнгээ үгийн нь  зохиож , аяыг нь  дуу хөгжмийн багш Д.Алтангэрэл хийсэн.

Сургуулийн хамт  олон үйл ажиллагаагаараа 2006, 2010 онд  тосгоны шилдэг байгууллага хамт олон болон шалгарсан.  Аймаг  бүсийн  хэмжээнд зохион байгуулагдсан төрөлжсөн олимпиад, спорт урлагийн  тэмцээнд  багш  сурагчдаа тогтмол хамруулдаг. Тус сургуулиас  олимпиадын  алт , мөнгө, хүрэл медальтай олон  багш сурагчид , спортын зэрэгтэй олон  тамирчид  төрөн гарсан.

Тус сургуульд одоо боловсролын  тэргүүний  ажилтан 4 багш, яамны “Хүндэт  жуух бичиг”-тэй  5 багш,  магистр зэрэгтэй  багш 3, багшийн алдар медальтай 7 багш, ахлах багш цол тэмдэгтэй 4 багш, арга зүйч  цол тэмдэгтэй 4 багш,  заах аргач цол тэмдэгтэй 11 багш, тэргүүлэх зэрэгтэй 4 багш ажиллаж байна. 

2022-06-29 09:59:30