Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт

Эдийн засаг

4.2. Малын тоо толгой

  • Нийт малын тоо- 106143
  • Тэмээ-61
  • Адуу-7529
  • Үхэр- 5857
  • Хонь-58453
  • Ямаа-34243

 

 

4.3.  Бэлчээрийн даац ашиглалт

 Тус  Тосгон 120 мянган га бэлчээрийн талбайтай. Бэлчээр ашиглалтын 4 хэсэг байдаг. Хэрлэн сумын хэмжээнд бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна .Газар тариалангийн бүс нутаг тул бэлчээрийн даац хомс байдаг.

                                              4.4.  Орон нутгийн орлогын эх үүсвэр

Орон нутгийн орлогын эх үүсвэр нь мал аж ахуй, газар тариалангаас орох орлого эзэлнэ. Тосгоны хэмжээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон хувийн байгууллага аж ахуйн нэгж иргэдээс :

- улсад- 1082,4 мянган төгрөг

- аймагт -77229,5 мянган төгрөг

- суманд- 24634,8 мянган төгрөг  Нийт 102946,7 мянган төгрөгний татвар төвлөрүүлээд байна.

Тав.  Үйлдвэрлэлийн боломж

 

5.3. Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрийн тоо боломж

Тосгоны хэмжээнд талхны 3 цех ажилладаг. Өдөрт дунджаар 105 талх, жилд 25200 талх үйлдвэрлэж  тосгоны иргэдээ талхаар хангах бүрэн боломжтой.

 

5.7 Үр тарианы тариалалт, агуулахын боломж

 Тосгоны хэмжээнд 20000 га газар тариалангийн талбайтай. Үүнээс 17500 га нь иргэн, аж ахуйн  нэгжийн эзэмшилд байдаг. Жилдээ дунджаар 15 иргэн, аж ахуйн нэгж 5000 га –д үр тариа тариалж байна.  Үрийн агуулах  500 тн үр хадгалах  боломжтой.

Зургаа.  Дэд бүтэц

 

6.1 Зам, гүүрний нөхцөл байдал, тухайн орон нутгаар  дайран өнгөрч байгаа

замын сүлжээ чиглэл

 

 

 

Тус тосгон нь төв засмал замаас 12 км зайд оршидог. Тосгоны төвөөс  баруун урд зүгт 2014 онд  аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд  орсон 36 сая төгрөгний өртөгтэй гүүр бий. Гүүрний нөхцөл байдал муу ашиглагдахгүй байгаа.

 

 

6.4. Авто тээврийн болон ердийн хөсгийн судалгаа

/ тоо, судалгааг хавсаргав /

 

6.6 Эрчим хүчний хангамжийн байдал

 

Тосгон нь  35/6 КВ –ын 1000ква чадалтай, трансформатортай өндөр хүчдэлийн дэд станци,6/0,4КВ –ын   дэд станцтай.  160 ква чадалтай, трансформатортай нам хүчдэлийн хоёр дэд өртөөтэй, төвийн  төвлөрсөн эрчим хүчний системд  холбогдсон.

 

 

6.7. Улсын болон орон нутгийн холбоо, телевиз, радиогийн сүлжээ, сонин, сэтгүүл, тэдгээрийн ашиглалт

 

   Орон нутгийн телевиз, холбоо байхгүй.  Тосгоны ихэнхи өрхүүд Ди дишийн  станцаар телевиз хүлээн авдаг. 3 төрлийн сонин сэтгүүлийг захиалан уншиж байна.

Мобиком, юнителийн үүрийн телефон холбооний сүлжээтэй.

 

6.8. Интернетийн сүлжээний  хүчин чадал, ашиглалт

Өндөр хурдны шилэн кабель ашиглалтанд орж Мобиком, юнителийн 4G сүлжээтэй.

 

6.9. Техникийн засварын газруудын боломж

 Дугуй засварын 1 газар ажилладаг.

 

 

6.11. ШТМ –ын агуулах, ШТС ын байрлал, тус бүрийн боломж

 

ШТС нь тосгоны төвд байрладаг. АИ- 92 –ийн     10тн сав, Дизель түлшний 10тн сав, А-80 -ийн 10тн багтаамжтай савтай.  ШТМ – нөөц нь иргэдийн хэрэгцээг хангах боломжтой.

 

2025-04-09 00:00:00