ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ
ЗОРИЛГО, СТРАТЕГИ ЗОРИЛТ
Захирагчийн Ажлын Албаны эрхэм зорилго нь: Төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй хүргэж, иргэн бүрийг үр бүтээлтэй хөдөлмөрлөх, сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангахад оршино.
Захирагчийн Ажлын Алба нь 2025-2028 онд дараах стратегийн зорилтыг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Стратегийн зорилт 1: Засгийн Газрын болон бүх шатны Засаг даргын мөрийн хөтөлбөр , үндсэн чиглэлийн заалтуудыг 90-с доошгүй хувиар хэрэгжүүлэх
Стратегийн зорилт 2 : Өрхийн орлогыг нэмэгдүүлж, боловсролын хөгжлийг дэмжиж ажиллана.
Стратегийн зорилт 3: Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж “Эрүүл, эко тосгон” болох зорилт дэвшүүлж ажиллана.
Стратегийн зорилт 4: Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж хамтарч ажиллана.
Стратегийн зорилт 5: Хог хаягдлын менежментийг сайжруулж “Цэвэр тосгон” болох зорилт дэвшүүлнэ.
Стратегийн зорилт 6: Малын бэлчээр ашиглалтыг сайжруулж , эрсдлийг бууруулж ажиллана.
Стратегийн зорилт 7: Мал эмнэлэгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж мал сүргийг эрүүлжүүлэх
Стратегийн зорилт 8: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулна.
Стратегийн зорилт 9: Гамшгийн эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулна
2025-03-19 00:00:00