Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийн түүхэн замнал
Хэнтий аймгийн Чандгана Сангийн аж ахуй нь 1976 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 386-р тогтоолоор анх байгуулагдах шийдвэр гарч 1977 оны 3-р сарын 17 нд 20-иод ажилчидтай анх шавиа тавьж, 1977 оны 7 сарын 5-нд Эрүүлийг хамгаалах сайдын тушаалаар 9 хүний орон тоотой Хүн эмнэлэг байгуулагдсан.
1981 онд 8-р сарын 15нд ЗХУ-ын тусламжтайгаар баригдсан орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ барилгад орж ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд цаг хугацаатай уралдан тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн түүхтэй. Уг барилга нь чанарын шаардлага хангахгүй нурж
-
онуудад САА-н Улаанбуланд,
-
онд 10 айлын орон сууцанд, 1998-1999 онд мал эмнэлгийн байранд,
-
онд 10 айлын орон сууцанд,
-
оноос 2021 ны 8 сар хүртэл 92 хүүхдийн
цэцэрлэгт үйл ажиллагаагаа явуулж 2019 онд одоогийн Ерөнхийлөгч тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг ЭМСайд Г.Сарангэрэл, төрийн нарын бичиг н.Хүрэлбаатар нар ирж 10 ортой 2 давхар эмнэлгийн барилгын асуудлыг шйидвэрлэж 2021 оны 8 сарын 13 нд шинэ байрандаа орсноор иргэд болон эмнэлгийн ажилчдад том хөрөнгө оруулалт болсон.
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ
-
Анх 2004 онд 3 жил
-
2007 онд 3 жил
-
2010 онд 3 жил
-
2013 онд 3 жил
-
2016 онд 3жил
-
2020 онд 2 жил
-
2022 онд 3 жилээр тус тус магадлан итгэмжлэгдсэн
Хүний нөөц
Батлагдсан орон тоо- 13
Доторын их эмч- 1
Сувилагч- 3
Эх баригч-1
Дүн бүртгэгч-1
Тогооч-1
Жолооч-1
Үйлчлэгч-1
Нярав-1
Галч-4, орон тоотойгоор 1085 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
2022-09-16 00:00:00