ЧАНДГАНЫ САНГИЙН АЖ АХУЙН ТҮҮХЭН ТОВЧООН

Өлзийт сум Чандганы САА бол МАХН-ын XVII Их Хурлын шийдвэрийн дагуу БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 357-р тогтоол, “Атрын II аян”-аар  Хэнтий аймагт байгуулагдсан атрын анхны сангийн аж ахуйнуудын нэг юм.
Чандганы САА нь 1977 оны 3-р сард дарга, нягтлан бодогч, эдийн засагч, агрономч, инженер нарын удирдах бүрэлдэхүүнтэй 20 ажилчин, 10 гэр, 26 трактор, 9 автомашинтай 1.1 гаруй сая төгрөгийн хөрөнгөтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
 

2022-06-29 15:41:25