Засаг захиргааны нэгжийн товч танилцуулга
Өлзийт тосгон нь анх Өлзийт сум Чандганы САА – нэртэйгээр МАХН -ын 17 дугаар Их хурлын шийдвэрийн дагуу БНМАУ -ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 357 дугаар тогтоол, Атрын 2 дугаар аянаар, 1977 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн 2 дахь САА болон, ЗХУ -ын хүч хөрөнгөөр үр тариа тариалах , нарийн нарийвтар ост хонь үржүүлэх чиглэлээр байгуулагдсан түүхтэй.
Өлзийт сумын АДХГЗахиргаа 1977 оны 7дугаар сард 8 орон тоотойгоор байгуулагдсан. Засаг захиргааны Номгон, Чандаган, Зотлог гэсэн 3 багаас бүрдэж байсан.
1999 онд Засгийн газрын бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд Хэрлэн сумын 7 дугаар баг, Өлзийт тосгон болон зохион байгуулагдсан. Тосгоны Захирагчийн ажлын алба 20 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Албан тушаалын ангилалаар нь авч үзвэл: