Хэнтий аймгийн Өлзийт тосгоны Цэцэрлэгийн танилцуулга

         Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгон нь 1967 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 357-р тогтоолоор байгуулагдах шийдвэр гарсан.1977 оны 3-р сарын 17-нд 20-иод ажилчидтай анхны шавиа тавьж ,газар тариалан эрхэлсэн атрын сангийн аж ахуй болж, хүүхдийн цэцэрлэг байгуулах шаардлагатай болсон.

Ингээд тус Цэцэрлэг нь Чандгана САА-г түшиглэн Ясли цэцэрлэг ”нэртэйгээр 1977 оны 7-р сарын 15-нд  анх 3 ажилчин,25 хүүхэдтэй ,эсгий гэрт байгуулагдаж атрын сангийн аж ахуйн ажилчдын үр хүүхдийг асрах ,хүмүүжүүлэх,сургах ажлаа эхэлсэн түүхтэй.

Тус цэцэрлэг нь:

- 1977 онд Ясли цэцэрлэг

-1981 онд Ясли цэцэрлэгийн комбинат

-1997 онд Соёл хүмүүжлийн төв

-1999 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны хүүхдийн Цэцэрлэг

-2018 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны цэцэрлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Ажилсаг бүтээлч,эвсэг ,зүтгэл санаа нэгтэй манай хамт олон боловсролын салбарын үе үеийн бодлого зорилтыг хэрэгжүүлэн хүүхэд бүрт өөрийн бүтээлч үйлээрээ хөгжих боломж олгож,хүн болох төлөвшилд нь түлхүү анхаарч ,уламжлалт арга ухааныг ,мэдлэгт суурилсан нийгэм,мэдээлэл харилцааны технологийн хурдацтай хөгжлийн энэ эрин үетэй хослуулан сургалтыг явуулж тэднийг бие сэтгэлээр эрүүл өсгөн бойжуулахад багш ,эцэг эх хамтран ажиллаж бага насны хүүхдийн насан туршийн амьдралынх нь суурийг тавьдаг.

Өлзийт тосгоны цэцэрлэг нь нийт 16 ажилтантай.        Үүнээс: /Эрэгтэй ажилтан  -4 ,эмэгтэй ажилтан  -12/

3 бүлэг 75 хүүхэдтэй  үйл ажиллагаагаа явуулдаг.Энэ хичээлийн жилд:

Дунд бүлэгт -23 суралцагч

Ахлах бүлэгт-26 суралцагч

Бэлтгэл бүлэгт-26 суралцагч суралцлаа.

Хүүхдийн хөгжил өмнөх хичээлийн жилээс 10% , сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ 12% иар ахисан үзүүлэлттэй байна.

Албан тушаалын ангиллаар авч үзвэл:

  • Удирдах -1
  • Гүйцэтгэх-6
  • Үйлчлэх-6
  • Гэрээт -3 ажилтан ажиллаж байна.

-Мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан.Тосгоны СӨН хүүхдийг СӨБ-д танхимаар 100% хамруулан суралцуулдаг.

 

Тус байгууллага нь 2011 онд  2 давхар 75 хүүхдийн шинэ цэцэрлэгтэй болсон.2021онд  ОНХС-ийн санхүүжилтээр   барилгийн дээвэр шинээр хийж ,гаднах фасадаа  шинэчилсэн.

  • Олон улсын Эко сургууль цэцэрлэг хөтөлбөрт хамрагдаж энэ хичээлийн жил” Мөнгөн гэрэгэ “болзол хангасан.
  • Байгууллагын дотор гадна эко орчин бүрдүүлэн ажиллаж байна.Туршилтын талбайгаа шинэчлэн 2 хүлэмж шинээр баоьсан.10 төрлийн хүнсний ногоо тарьсан. 150 ш агч мод шинээр үрслүүлэн ургуулж байна.Хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулж 5 төрлийн шинэ тоглоомоор баяжуулсан.
2022-06-27 12:14:42