ХЭРЛЭН СУМЫН 8 БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР АЙЛ ӨРХӨӨРӨӨ ЯВЖ АЖИЛЛАН, БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛАА 10 САРЫН 20-25-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛНА

ХЭРЛЭН СУМЫН 8 БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР

АЙЛ ӨРХӨӨРӨӨ ЯВЖ АЖИЛЛАН, БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛАА 10 САРЫН 20-25-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛНА

Иргэдийнхээ санал хүсэлтийг авч, уламжилан шийдвэрлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аймгийн 100 жилийн ойг угтаж айл өрхийн хашаа, эгнээ гудамжны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг багийн дарга нартаа энэ сарын 15-ны өдрөөс ирэх 10 дугаар сарын 15-ны хооронд айл өрхөөрөө явж ажиллах хугацаат үүрэг өглөө. Ийнхүү Багийн Засаг дарга нар Хэрлэн сумын 1-8 дугаар багийн бүх айл өрхүүдээрээ явж, иргэдийн амьдралын нөхцөл байдалтай танилцах, өвөлжилтийн бэлтгэл, эгнээ гудамжны өнгө үзэмжийг сайжруулах, мал бүхий өрхүүдэд албан шаардлага хүргүүлэх, зорилтот өрхүүдийн аж амьдралтай танилцаж, нөхцөл байдлын үнэлгээ хийх, айл өрхөөр явж, санал хүсэлтийг шийдвэрлэсэн талаар тайлагнах зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллана. Үүний дараа Багийн Иргэдийн нийтийн хурлаа 2022 оны 10 сарын 20-25-ны хооронд зохион байгуулна.

2022-09-15 00:00:00