ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР БАГИЙН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН БАЙЦААГЧДИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР БАГИЙН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН БАЙЦААГЧДИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Өнөөдөр Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт Хэрлэн сумын Засаг даргын санаачилгаар Багийн Засаг дарга, Хэсгийн байцаагчдийн хамтарсан зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, ЗДТГ-ын дарга Л.Наранбат, ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга Д.Батхүү болон Багийн Засаг дарга, Хэсгийн байцаагч нар оролцож, санал бодлоо солилцон, тодорхой шийдлүүдэд хүрсэн юм. Зөвлөгөөний үр дүнд

1. Багийн Засаг дарга, Хэсгийн байцаагч нар хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хэсгийн байцаагч нар Багийн хөгжлийн төв дээрээ тогтмол ажиллаж, хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хамтарч зохион байгуулах,

2. 7 хоног бүрийн пүрэв гаригт Багийн Засаг дарга, Хэсгийн байцаагч нар хамтран иргэдэд чиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулах,

2. Багийн Засаг дарга, Хэсгийн ахлагч нарын хамтарсан ажил хэргийн уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулж, ажлаа тайлагнан, тулгамдсан асуудлаа ярьж, шийдвэрлэж байхаар боллоо.

2022-09-15 15:56:43