Монгол Улсад Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 91 жилийн ой, Олон улсын ахмадын баяр, Монгол Улс ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлж буй 32 дахь өдрийг тохиолдуулан “Ахмадаа хүндэтгэе-2022” арга хэмжээ уламжлал ёсоор эхэллээ.
Улс эх орон, Өлзийт нутгийнхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө залуу нас халуун сэтгэлээ зориулан ирсэн үе үеийн ахмадууд та бүхэндээ “Олон Улсын ахмадын баярын өдөр” –ийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх, урт удаан насалж, үр хүүхэд, төр түмэндээ өмөг түшиг нь болж, явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлэе.
Төр засгаас ахмад настангуудынхаа сайн сайхан амьдралын төлөө “Нийгмийн даатгалын тухай хууль” “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль” –ийг хэрэгжүүлж байна. Тосгоны хэмжээнд 162 ахмад настан амьдарч байна. Ахмад настны тэтгэврийн хэмжээг 15% нэмэгдүүлж тэтгэврийн доод хэмжээ 500,0 төгрөг болгосон төдийгүй тэтгэврийг сар бүрийн 1,2 нд тогтмол өгч хэвшсэн байна.
“Ахмадаа хүндэтгэе-2022” арга арга хэмжээний үеэр улс, аймгийн эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялаасан ахмадуудад, аймгийн ИТХ- ын төлөөлөгч Х. Ганчулуун, тосгоны захирагч П. Ихбаяр, М-агро ХХК-ны захирал С.Ганзориг нар Т. Хавалханд "Алтан гадас одон", А. Баасанхүүд "Хан Хэнтийн алдартан", А. Цогдэлгэр, Ж. Өмир, Г.Балжинням, Ё. Алтангэрэл, С.Түмэнжаргал нарт Ардын хувьсгалын Зуун жилийн ой"-н тэмдэг шагналыг тус тус гардуулан өглөө.
Хөтөлбөрийн дагуу ахмадуудад зориулсан “АХМАДАА ХҮНДЭТГЭЕ-2022” баярын арга хэмжээ Спорт зааланд боллоо
Нийгмийн халамжийн сангийн талаар
Харъяалалгүй 88 ахмадад 1,760,000 мянган төгрөгний хүндэтгэл үзүүлэх санхүүжилт олгосон. Ахмад настны халамжийн тэтгэвэрт 2 ахмад хамрагдаж 6912,0 төгрөг олгосон байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын амралт сувилалд Манай тосгоны 6 ахмад настан амарч сувилуулсан. Рашаан сувилалын хөнгөлөлтийг 9 ахмад настан 1,452,300 төгрөгийн хөнгөлөлт авсан.
“Насны хишиг ” тэтгэвэр олгох ажлыг зохион байгуулсан талаар
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор ахмад настнуудад Насны хишиг олгох журмыг баталсны дагуу 65-69 насны 46 ахмад настанд 4,600,000 төгрөг, 70-79 насны 19 ахмад настанд 3,040,000 төгрөг, 80-89 насны 8 ахмад настанд 2,400,000 төгрөг буюу нийт 73 ахмад настанд 10,040,000 төгрөг олгосон байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас
Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Г.Жамсранжавын ногоо тарих чиглэлээр 2,000,000 төгрөгний төсөл дэмжигдэн санхүүжилт олгосон.
2022 онд ЗАА-наас Ахмадын зөвлөлтэй хамтран хийгдсэн ажил:
- ЗАА-наас Ахмадын өрөөг тохижуулах зорилгоор 216000 төгрөгний хулдаас авч өгсөн.
- Хэрлэн суманд зохион байгуулагдсан “Ахмадаа дээдлье” Өлзийт тосгоныг сурталчлах өдөрлөгт 100.000 төгрөг, Бензины талон олгосон.
- Ахмадын зөвлөлийн дарга сонгох өдөрлөгийн үйл ажиллагаанд 150,000 төгрөг зарцуулсан.
- Ахмадын баярын үйл ажиллагаанд нийт 400,000 төгрөгний зардал гаргаж хүндэтгэл үзүүлж байна.
- Ахмад тариаланчдад 100,000 төгрөг зарцуулж, хүндэтгэл үзүүлсэн.
- ЗАА-наас тэтгэвэрт гарсан 5 ахмадад сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлж 200,000 төгрөг зарцуулсан.
ЕБС-иас:
- Сар шинийн баяраар 13 ахмад багш ажилчдад хүндэтгэл үзүүлж нийт 325000 төгрөгний гарын бэлэг
- Ахмадын өдөрлөгийг ЕБС-д хүлээн авч хөгжөөнт тэмцээн уралдаан зохион явуулахад нийт 320,000 төгрөг зарцуулсан.
- Ахмадын баярын үйл ажиллагаанд нийт 420,000 төгрөгний зардал гаргаж хүндэтгэл үзүүлж байна.
- Мөн ахмад багш ажилчиддаа 4тн нүүрс өгсөн байна.
СӨБ-оос:
- Ахмад багш ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан нийт 500,000 төгрөг зарцуулсан.
- Ахмадын баярын үйл ажиллагаанд нийт 400,000 төгрөгний зардал гаргаж хүндэтгэл үзүүлж байна.
Соёлын төвөөс:
- Ахмадын өдөрлөгийг хариуцан зохион байгуулж хөгжөөнт тэмцээн АХА тэмцээн явуулж нийт 100,000 төгрөг зарцуулсан байна.
- Байгууллагаас тэтгэвэрт гарсан 1 ахмад настанд хүндэтгэл үзүүлж 2 тн нүүрс өгсөн.
- Ахмадын баярын үйл ажиллагаанд нийт 250,000 төгрөгний зардал гаргаж хүндэтгэл үзүүлж байна.
ЭМТ-өөс:
- Байгууллагаас тэтвэрт гарсан нийт 7 ахмад настанд хүндэтгэл үзүүлж нийт 7 тн нүүрс, 140,000 төгрөгний гарын бэлгийг гардуулсан байна.
- Ахмадын баярын үйл ажиллагаанд нийт 250,000 төгрөгний зардал гаргаж хүндэтгэл үзүүлж байна.
- Ахмадын сувилал ажиллуулан сэргээн засах эмчилгээ хийж, ахмадын өдөрлөгийг зохион байгуулж 250,000 төгрөгний зардал гарган хүндэтгэл үзүүлсэн.
Аймгийн төлөөлөгч, Хэрлэн сумын төлөөлөгч:
- Ахмадын баярын өнөөдрийн үйл ажиллагааны фоно, Ахмадын урлаг наадмын зардал мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба ахмадуудад нүүрс түлээний дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
М-Агро ХХК
- С.Ганзориг захиралтай хамт олон, өнөөдрийн үйл ажиллагааны арга хэмжээнд дэмжлэг болгож 1.000.000 төгрөгний хандив өгөөд байна. ЗААлбатай Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж Ахмадууддаа ахмадын баяр болон Сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ивээн тэтгэхээр гэрээ үзэглээд байгаа юм.
- Та бүхэндээ “Олон Улсын ахмадын баярын өдөр” –ийн халуун мэндийг дахин хүргэе, Эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе, Та бүхэн минь баяраа сайхан тэмдэглээрэй.
2022-10-01 00:00:00