ХЭНТИЙ АЙМГИЙН ӨЛЗИЙТ ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ХАМТ ОЛОН НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАЛАА

ХЭРЛЭН СУМЫН ӨЛЗИЙТ ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ХАМТ ОЛОН НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАЛАА 

             Хэрлэн сумын Өлзийт тосгоны захирагчийн ажлын албаны хамт олон Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярт зориулж нэг өдрийн цалин болох 230,400 төгрөгийн хандив өргөлөө. Түүхт 100 жилийн баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтад хувь нэмэр оруулан, хандив өргөсөн Өлзийт тосгоны захирагчийн ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье.

2022-10-05 14:39:26