ХЭНТИЙ АЙМГИЙН ӨЛЗИИТ ТОСГОНЫ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧ НАР ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНДЭЭ МОД ТАРИЛАА

ӨЛЗИИТ ТОСГОНЫ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧ НАР ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНДЭЭ МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал санаачлагыг гаргахын зэрэгцээ, өнөөдөр буюу 10 сарын 11-нд Нарлаг цэцэрлэгт хүрээлэнд хайлаас-7, улиас-3, шар хуайс-50, агч-20 гүйлс-20, нарс-8 нийт 108 мод тарилаа. Бид бүхнийг дэмжин Тэрбум модны аяны хүрээнд 1.5 сая төгрөгийн үнэ бүхий 108 ширхэг модны бэлэн суулгац авч өгсөн Сэнгээгийн Наранбаатартаа дахин баяр хүргэе. Тэрбум мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхийн дулаарлын эсрэг олон улсын зорилго зорилтуудад чиглэсэн чухал алхам учраас нийт иргэд, байгууллага, ААН-үүд ч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж ажиллахыг дахин уриалж байна.

2022-10-11 00:00:00