ӨЛЗИЙТ ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД "ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО" ХИЙЖ БАЙНА

ХЭНТИЙ АЙМГИЙН ӨЛЗИЙТ ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД "ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ОНОШЛОГОО" ХИЙЖ БАЙНА

Өлзийт тосгоны иргэдийн "Эрт илрүүлэг" үзлэг оношлогоо Эрүүл мэндийн төвд явагдаж байгаа тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Энэхүү эрт илрүүлэг үзлэг оношлогоо нь 2022 оны 10--р сарын 21-27-ны өдрүүдэд аймгийн ЭМГ, НЭ, УБ хотын Ситимед эмнэлэгүүдтэй хамтран Өлзийт тосгоны ЭМТ дараах үзлэг шинжилгээг хийж байна. Үүнд:

  • Лабраторын шинжилгээ /цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, гепатит В, С вирусын эсрэг бие илрүүлэх хурдавчилсан шинжилгээ, өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ/
  • Багажийн шинжилгээ /зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген шинжилгээ, эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээ, тэмбүү, ХДХВ илрүүлэх шинжилгээ/
  • Хэвлийн Эхо /хэвлийн хэт авиа, хөхний хэт авиа, бамбайн хэт авиан шинжилгээ/
  • Улаан хойлой, ходоодны дурангийн шинжилгээ

зэрэг эрүүл мэндийн олон талт үзлэг шинжилгээний үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

2022-10-27 00:00:00