#ГАЙХАМШИГТ_ХҮМҮҮСИЙН_ДУУ_ХООЛОЙ Чуулганы төлөөлөгч, оролцогчид бид хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэн шийдлийг эрэлхийлж, дараах нэгдсэн ЗӨВШИЛЦӨЛД хүрлээ.

Чуулганы төлөөлөгч, оролцогчид бид хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэн шийдлийг эрэлхийлж, дараах нэгдсэн ЗӨВШИЛЦӨЛД хүрлээ.

Чуулганы төлөөлөгчид бид:

- Хүүхдийн язгуур эрх ашгийг дээдлэн

- Хууль дүрэм, журмыг сахин биелүүлж, ёс зүйтэй байх зарчмыг онцлон тэмдэглэж

- Хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлогын хэмжээнд хэлэлцэн шийдэх, хүүхдийг бүхий л талаар дэмжсэн шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд анхааран

- Хүүхдэд ээлтэй хүртээмжит орчныг бий болгож, аливаа хүчирхийлэл дарамт мөлжлөгөөс ангид байлгах, хүүхдийн хөгжил оролцоог дэмжих дараах ЗӨВЛӨМЖ-ийг хэрэгжүүлж ажиллахыг талуудад уриалж байна.

ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДАД:

Засаг даргын мөрийн хөтөлбөрт хүүхдийн асуудлыг тусгах

Орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах

- Хүүхдийн дуу хоолойг байнгын давтамжтай сонсож асуудлыг тухай бүрт шийдвэрлэдэг байх, хүүхдээ сонсдог өдөртэй болох

Хүүхдийн асуудлаар шийдвэр гаргахад хүүхдийн оролцоог хангах

- Эрүүл, аюулгүй амьдрах хүүхдэд ээлтэй орчин, дэд бүтцийг бий болгох

Сурч хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх

- Хүүхдэд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Сумын хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин ажиллах

Орчин үеийн техник технологийн дэвшилд суралцах боломжийг олгох

- Орон нутгийн онцлог, түүх, уламжлалд суралцуулах, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх

- Иргэдийн хариуцлага, үүргийг нэмэгдүүлэх, хүүхдийн төлөөх сайн дурын ажлыг дэмжих, нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах

- Сумын Хүүхдийн элчийг дэмжиж хамтран ажиллах, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах

- Гэр бүл, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх

- Сум орон нутгийн хүн ам, нийгмийн бүлгийн судалгааг шинэчлэн, судалгаанд суурилсан үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх

- Салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх

- Хүүхдийн төлөөх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шийдвэрлэх

- Хүүхэдтэй ажилладаг мэргэжилтэн, ажилтны тогтвортой байдлыг хадгалах, дэмжлэг үзүүлэх, орон тоог нэмэгдүүлэх

- Орон нутгийн төсөв төлөвлөх явцад хүүхдийн асуудлыг тусган хэрэгжүүлэх

ХУВИЙН ХЭВШИЛ, ААН, БАЙГУУЛЛАГУУДАД:

- Байгууллагаас гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөөгүй хүүхдэд ээлтэй байх

- Хүүхэд бүртэй хүнлэг, ялгаварлахгүй харилцах

- Хүүхэд хамгааллын бодлогод нэгдэж, ажил үйлчилгээндээ хэвшүүлэх

- Хүүхдийг эрсдэлд байж болзошгүй гэж таамагласан, мэдсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх

- Ажилтан албан хаагчдаа гэр бүлийн боловсрол олгох, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалт үйлчилгээнд тогтмол хамруулах

- Ажилчдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихоос урьдчилан сэргийлэх, сануулах, шаардлагатай үед чөлөө олгох, сайн аав ээж байх боломжоор ханган дэмжлэг үзүүлэх

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД:

- Хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлэх

- Хүүхэд хүмүүжлийн эерэг аргад суралцан, хэвшүүлэх

- Хүүхдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах, дэмжих

- Хүүхдийн нас, сэтгэхүй, танин мэдэхүйн онцлогт тохирсон эерэг мэдээ мэдээлэл өгөх

- Хүүхэд ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруулах

- Гэр бүлийн харилцааны тогтвортой байдлыг хангах, дэмжих

- Хүүхдэд зориулсан чанартай цаг зав гаргаж хэвшүүлэх

- Хүүхдээ сонсох, нээлттэй ярилцах, асуудлыг хамт шийдвэрлэдэг байх

- Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах

- Гэр бүлийн үнэ цэнэ, уламжлалт зан заншилаа өвлүүлэх

- Гэр бүлийн амьдралын соёл, амьдрах ухаанд суралцуулах

ХҮҮХЭД БИД:

Хандлагаа өөрчилж

Зөв дадал, зан үйлтэй

Бусдыг эерэг зүйлд уриалсан

Илүү бүтээлч, оролцоотой

Бэрхшээлийг даван туулагч

Эрсдэлээс өөрийгөө болон найзуудаа сэргийлдэг

Гэр бүл, нийгэмдээ сайн сайхныг түгээгч байя

"ГАЙХАМШИГТ ХҮМҮҮСИЙН ДУУ ХООЛОЙ" ХЭНТИЙ АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН-2022

2022-11-12 00:00:00