ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ӨЛЗИЙТ 2022 УРЛАГИЙН БАГА НААДАМ” БОЛЛОО

ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ӨЛЗИЙТ 2022 УРЛАГИЙН БАГА НААДАМ” БОЛЛОО

Өлзийт тосгоны төрийн болон төрийн бус байгууллалгуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг "ӨЛЗИЙТ 2022 УРЛАГИЙН БАГА НААДАМ"-ыг Соёлын төв 2022 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Урлагийн наадам гоцлол дуу, хамтлаг дуу, гоцлол хөгжим, язгуур урлаг, гоцлол болон хамтлаг бүжиг, шүлэг, дуэт дуу чөлөөт үзүүлбэр гэсэн төрлүүдээр зохион байгуулсан. Тус тэмцээнд ЗАА, Төрийн банк, Цэцэрлэг, ЭМТөв, Соёлын төв Хаан банк, Ахмадын холбоо, Залуучуудын холбоо гэсэн байгууллагууд оролцож нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН байранд Залуучуудын холбоо шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо, ДЭД байранд Ахмадын холбооны баг хамт олон, ГУТГААР байранд Соёлын төвийн хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон. Идэвхитэй оролцсон бүх баг, байгууллагуудын удирдлагууд, ажилтан, албан хаагчид, ахмадууд, залуучууд та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

2022-11-18 00:00:00