ХЭНТИЙ АЙМГИЙН ӨЛЗИЙТ ТОСГОНЫ 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГЫН ДҮН ГАРЛАА
Өлзийт тосгоны Захирагчийн А/108 тоот захирамжаар БО, ХХАА-н хариуцсан мэргэжилтэн М. Энх-Эрдэнээр ахлуулсан хөдөөгийн 4 хэсэг, төвийн 4 хэсэг, нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын ажлыг амжилттай зохион байгууж дууслаа
Тосгоны хэмжээнд 2022 оны жилийн эцэст 302 малчин, мал бүхий өрх болон 3 ААНБ-ын 116166 толгой мал тоологдож өмнөх оныхоос 10023 толгой малаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Үүнд: Нийт малыг 5 төрлөөр нь авч үзвэл:
Тэмээ - 40
Адуу - 8229
Үхэр - 6459
Хонь - 63371
Ямаа - 38067
Шинээр 5 малчин өрх мянгаас дээш толгой мал тоолуулж “МЯНГАТ МАЛЧИН”-ны болзол хангалаа.