УИХ-ын ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ, ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ, ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА М. ШҮРЭНЦЭЦЭГ НАР ӨЛЗИЙТ ТОСГОНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

УИХ-ын ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ, ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ, ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА М. ШҮРЭНЦЭЦЭГ НАР ӨЛЗИЙТ ТОСГОНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ✅✅✅
“Эргэх холбоо-52” хөтөлбөр “Иргэдээ сонсох” уулзалтын хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг нар өнөөдөр Өлзийт тосгонд ажиллаж, тосгоны иргэдийн төлөөлөл 84 хүнтэй уулзалт хийлээ. 
Уулзалтаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, МУ-ын Засгийн газрын шийдвэрүүд, тойргийн гишүүдийн ажлын талаар мэдээлсэн бол аймгийн Засаг дарга Хэнтий аймгийн нийгэм, эдийн Засгийн үзүүлэлт, онцлог ажлын талаар танилцууллаа.
Уулзалтад оролцсон Өлзийт тосгоны иргэдийн төлөөлөл 14 хүн санал хэлж асуулт асуулаа. Онцолбол, газар тариалангийн талбай нэмэгдэснээс шалтгаалж Өлзийт тосгоны 200 гаруй малчин, мал бүхий өрхийн 106 мянган мал тосгонд багтахаа байсан. Саригийн гол, Зуухын хөндий, Дуутын давааны өвөрт Мөрөн, Жаргалтхаан, Өмнөдэлгэрийн малчид нутаглах болсон. Нутгаа хөрш зэргэлдээ малчдаас чөлөөлөх, Малчид тариаланчдын маргааныг шийдвэрлэх хэрэгтэйг сум, аймгийн Засаг даргад уламжиллаа. 
Үүнчлэн тосгоны захирагчийн автомашин, ахмадын өргөөний тохижилт, Хуучин эмнэлгийн дээврийн засвар үйлчилгээ, сургуулийн уурын зуухны тогоо, цэцэрлэгийн засвар, Соёлын төвийн засварын магадлашгүй ажлын зардлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. 
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Өлзийтчүүдэд төв магистрал авто замтай холбогдох 12 км авто замыг зураг гаргах ажлыг тойргийн гишүүд ирэх жилийн төсвийн төслийн санал тусгахаар ажиллаж байгааг хэллээ. Үүнчлэн тэрбээр Өлзийт тосгоны Казах түмэнтэй жил бүр уулзаж ирсэн. Харин энэ жил уулзаж амжаагүй учир тосгоны өндөр настан С.Рымжан, Т.Кумар нарт үндэснийх нь хувцсаар бэлэг барилаа.

2022-06-22 15:46:30